Увс аймгийн Ажил эрхлэлтийн танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2015 он 07 сар 03. 18 цаг 16 минут
Монгол улсын хүн амын амьжиргааны түвшин, ажил эрхлэлт, амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт орж богино хугацаанд хувьсан өөрчлөгдөж байгааг дагалдан ажил эрхлэлт, ажиллах хүч, ажилгүйдлийн талаархи бодит мэдээллийн хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа билээ. Энэ судалгааны гол зорилго нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино.
Дэлгэрэнгүй

Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган Увс аймагт 2015 оны 25-26 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 25. 10 цаг 17 минут
Чуулган өнөөдөр Увс аймагт эхэлж байна. Энэ удаагийн чуулганы үндсэн сэдэв нь ИХ НАЯДЫН УВС. Энэ нь өнөөдөр байгаа 300 тэрбум багтаамжтай эдийн засгаа 1000 тэрбум буюу ИХ НАЯД болгох, тусламж, төрийн үйлчилгээ зонхилсон бүтцийг үйлдвэрлэл, үйлчилгээнээс бүтсэн ЗӨВ ЭДИЙН ЗАСГИЙН бүтэцтэй болгох тооцоотой, судалгаатай, бодитой, хэмжих хугацаатай төсөл юм.
Дэлгэрэнгүй

Улсын тэргүүний аймгийн соёрхол гардуулах ёслолын ажиллагаа болов

Нийтэлсэн: 2015 он 06 сар 15. 17 цаг 48 минут
Увс аймаг маань Монгол улсын хууль тогтоомж ,төрийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж,засаглалын чадамж,нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө манлайлан тэргүүлж "2014 оны ШИЛДЭГ АЙМАГ"-аар шалгарлаа. Увс аймгийн хувьд нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ сүүлийн жилүүдэд тогтмол сайн үнэлэгдэж байсан. Тухайлбал 2010 онд III, 2011 онд IV, 2012 онд III, 2013 онд IV байр эзэлж байсан бол 2014 оны ажлаараа баруун бүсээ манлайлж улсын шилдэг аймгаар шалгарлаа. 2014 оны хувьд нийгмийн суурь үзүүлэлтүүд өндөр үнэлэгдэж, баруун бүсийн аймгуудаас 20 гаруй пунктээр өндөр үнэлэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн үйлдвэр,барилга,үйлчилгээний салбарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2015 он 06 сар 13. 17 цаг 13 минут
Анх манай аймагт 1940 онд 15 ажиллагсадтай модон эдлэл,гутал, төмөр эдлэл, тоосго, давс зэрэг 6 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн хоршоолол нэртэй үйлдвэрийн улсын байгууллага байгуулагдаж тухайн ондоо /2005 оны зэрэгжүүлэх үнэнд шилжүүлснээр/ 83.8 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай , эдийн засгийн оргил үе болох 1990 онд Хүнсний үйлдвэр,модны үйлдвэр,гурилын үйлдвэр,нүүрсний уурхай, хэвлэх үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, ахуйн үйлчилгээний газар зэрэг 2301 ажиллагсад бүхий 8 улсын үйлдвэрийн газар 51 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2005 оны зэрэгцүүлэх үнээр 16.2 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1 ажиллагчийн хөдөлмөрийн бүтээмж 7053.2 мянган төгрөг байсан бол хувийн өмч давамгайлсан зах зээлийн эдийн засгийн үе болох 2014 оны байдлаар 1 улсын үйлдвэрийн газар, 114 хувийн аж ахуйн нэгжүүд нийт 897 ажиллагсадтайгаар 4.8 тэрбум төгрөгийн 75 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөдөлмөрийн бүтээмж нь 5.5 сая төгрөг болсон байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 5 сарын мэдээллээр хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 19 цаг 54 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын талаархи мэдээллийг нийт иргэдэд хүргэх зорилгоор "Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал-2015 оны 5 сард” сэдвээр хэвлэлийн бага хурал хийж түүнд 1 телевиз, аймгийн сонины сурвалжлагч, эрхлэгч, засаг даргын хэвлэлийн төлөөлөгчид 7 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 5 сарын мэдээлэл хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 06 сар 12. 19 цаг 31 минут
2015 оны эхний 5 сард 874 эхээс 883 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 25 – ээр буюу 2.9 хувиар өссөн байна. Хүн амын төрөлтийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 6.4 хувиар өссөн байна. Хүн амын нас баралт 182 гарч өнгөрсөн оны мөн үеэс 0.5 хувиар буурсан бөгөөд 1000 хүнд 2.4 ноогдох болсон нь ноднингийн мөн үеэс 0.02 промилээр бага байна. оны эхний 5 сарын байдлаар нэг хүртэлх насандаа 18 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхдээр өссөн, 1 – 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хүүхдээр бага байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.
Дэлгэрэнгүй

Хүн амын завсрын тооллогын сумдын комиссын дарга нарт сургалт зохион байгуулав.

Нийтэлсэн: 2015 он 06 сар 09. 17 цаг 18 минут
Хүн амын засврын тооллогын гол зорилго нь ээлжит тооллогын зарим мэдээллийг тодотгох, шинэчлэн өргөжүүлэх Хүн ам, өрхийн мэдээллийн санг баяжуулж, холбогдох сангуудтай уялдуулах ХАОС-ны 2020 оны ээлжит тооллогыг явуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
Дэлгэрэнгүй

Үйлдвэрийн салбарын мэдээлэгчдэд сургалт хийв

Нийтэлсэн: 2015 он 05 сар 26. 15 цаг 22 минут
2015 оны 5 сарын 26 нд Улаангом сумын үйлдвэрийн чиглэлийн ААН-ийн захирал нягтлан бодогч нарт статистикийн хуулийн тухай сурталчилж статистикийн мэдээ тайлан гаргах талаар сургалт хийлээ. Сургалтанд 43 хүн хамрагдсан бөгөөд аймгийн төвийн багийн засаг дарга нийгмийн ажилтнууд оролцож санал асуулгын хуудас таглалаа. Хамрагдагсад статистикийн мэдээний талаар санал бодлоо илэрхийлж зөвлөлдлөө.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 3-р сарын 20-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8350
  Ямааны ястай мах, кг 5000
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1832
  Бензин, А-92 1890
  Дизелийн түлш 2310
 Боодолтой өвс 0