Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын увс аймгийн үр дүн бүлэг 6

Нийтэлсэн: 2020 он 07 сар 01. 13 цаг 44 минут
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ҮР ДҮНГЭЭС: ХҮН АМЫН БОЛОВСРОЛ, БИЧИГ ҮСГИЙН МЭДЛЭГ Арав, түүнээс дээш насны хүн амын 92.7 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшсэн байна. 2010 оны хүн амын боловсрол эзэмшсэн хүн амын эзлэх хувьтай харьцуулахад 12.7 пунктээр өссөн байна. Харин дийлэнх нь буюу 23.2 хувь нь суурь, 22.7 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байна. Дээд боловсролтой хүн амын түвшин урьд оноос өссөн үзүүлэлттэй гарч байгаа бөгөөд арав ба түүнээс дээш насны Монголын харьяат аймгийн суурин хүн амын 17.6 хувь нь дээд ба түүнээс дээш боловсролтой болсон нь 2010 оны тооллогын үр дүнтэй харьцуулахад 8.1 пунктээр өссөн байна. Харин 2010 онд арван тав, түүнээс дээш насны хүн амын 96.4 хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан бол 2020 онд арван тав, түүнээс дээш насны хүн амын 97.3 хувь нь бичиг үсэг тайлагдаж бичиг үсэг мэддэггүй хүн амын эзлэх хувь 0.9 пунктээр буурсан байна. Боловсролын түвшин өмнө жилүүдээс харьцангуй өссөн ба бичиг үсэг мэддэггүй хүн амын түвшин буурчээ. Арав ба түүнээс дээш насны хүн амын дүнд бичиг үсэг мэддэггүй хүн амын эзлэх хувь багассан байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын увс аймгийн үр дүн бүлэг 5

Нийтэлсэн: 2020 он 06 сар 30. 06 цаг 55 минут
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ҮР ДҮНГЭЭС: ХҮН АМЫН ДОТООД ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН Төрснөөс хойших аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогч нийт суурин хүн амын 1.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллоготой харьцуулахад 0.6 пунктээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар нийт хүн амын 98.1 хувь нь төрснөөсөө хойш шилжих хөдөлгөөнд ороогүй, уугуул нутагтаа оршин сууж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн хүн ам , өрхийн танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 07 цаг 59 минут
Увс аймгийн Хүн ам, өрхийн танилцуулга сүүлийн 10 жилийн үзүүлэлтүүдийг багтаан 2010-2019 оноор боловсруулагдан гарлаа. Увс аймгийн хүн амын дундаж наслалт 2000 оноос хойш тогтмол өсөлттэй байж, 2019 онд өмнөх оноос улсын дүн 0.64 пунктээр, аймгийн дундаж наслалт өмнөх оноос 0.51 пунктээр тус тус өсчээ. 2005 онтой харьцуулахад 2019 онд улсын хүн амын дундаж наслалт 5.2 насаар, Увс аймгийн дундаж наслалт 6.99 насаар өссөн байна. Дундаж наслалтыг хүйсээр 2005 онтой харьцуулахад эмэгтэй хүнийх 7.64 насаар, эрэгтэй хүнийх 5.22 насаар нэмэгдсэн байна. Мөн 2019 онд эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс 8.78 насаар илүү байгаа нь харагдаж байна. Дундаж наслалтыг хүйсээр авч үзвэл эмэгтэй хүний дундаж наслалт 73.7 болж, өмнөх оноос 0.42 пунктээр, эрэгтэй хүний дундаж наслалт 64.94 болж, өмнөх оноос 0.63 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын увс аймгийн үр дүн бүлэг 4

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 06 цаг 50 минут
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ҮР ДҮНГЭЭС: ХҮН АМЫН СУУРЬШИЛ, НЯГТРАЛ Бүсээр ангилж үзэхэд нийт хүн амын 38.2 хувь Улаангом суманд буюу төвийн бүсэд, 12.3 хувь нь өмнөд бүсэд, 10.0 хувь нь хойд бүсэд, 23.7 хувь нь баруун бүсэд, 15.8 хувь нь зүүн бүсэд оршин сууж байна. Аймгийн хүн амын нягтралын өөрчлөлтөд дотоод шилжих хөдөлгөөн ихээхэн нөлөөлсөн байна. Увс аймгийн хүн амын нягтрал 2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.3 хүн ногдож байсан бол 2010 онд 1.0 хүн, 2020 онд 1.2 болж 2010 оноос өссөн нь аймгийн түвшинд хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө юм. Нийт хүн ам 2010 оноос 2020 оны хооронд 13.8 хувь, Улаангом сум 16.5, Баруунтуруун сум 7.5, Бөхмөрөн сум 13.4, Завхан сум 18.6, Зүүнговь сум 18.1, Зүүнхангай сум 5.3, Малчин сум 4.6, Наранбулаг сум 26.0, Өлгий сум 13.8, Өмнөговь сум 18.7, Өндөрхангай сум 7.7, Сагил сум 11.5, Тариалан сум 12.3, Түргэн сум 38.5, Тэс сум 2.5, Ховд сум 14.0, Хяргас сум 9.3, Цагаанхайрхан сум 6.5 хувиар тус тус өсч, Давст сум 0.4 хувиар буурсан нь дотоод шилжих хөдөлгөөн нөлөөлсөн.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн хүн амын амьдрах орчны танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 28. 13 цаг 02 минут
Аймгийн хүн амын амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхээр олон байгууллагууд ажилладаг билээ. Тэдгээр нь Увс аймгийн нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн Иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлж байна. 2019 оныг “Иргэнд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил“ болгон зарлаж, Увс аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 253 арга хэмжээ төлөвлөн хэрэгжилтийг зохион байгуулан ажилласны үр дүнд гүйцэтгэлийн хэрэгжилт урьдчилсан байдлаар 94.2 хувийн биелэлттэй байна./Увс аймгийн нийгэм эдийн засгийн 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтээс/ Сурах орчин сайжруулахаар улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль цэцэцрлэг, дотуур байрыг нэмж барих, өргөтгөл, их засвар хийх зэргээр олон ажлууд хийгдэж сурах ая тухай орчин бүрдэж сургууль цэцэрлэгийн ачаалал буурч хамрагдах хүүхдийн тоо ч нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 40 хувь, дотуур байрны 52 хувь хүүхдийн цэцэрлэгийн 76 хувь нь стандарт хангасан боловсон ариун цэврийн байгууламжтай болсон байна. Сумдад соёлын төв шинээр барих, их засвар хийх зэргээр иргэдэд соёлын үйлчилгээг ая тухтай орчинд хүртээмжтэй хэлбэрээр хүргэх нөхцлүүд бүрдсэн байна. Авто зам, гүүрийн салбарт 13.2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдлоо. Сумдад гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий хатуу хучилттай зам тавигдаж , гэрэлт гудамж, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, гүүрийн засварууд хийгдсэн нь иргэдийн аюулгүй амьдрах ая тухай орчинг бүрдүүлсэн байна. Цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл, зарим хөдөөний багийн өрхийн өндөр хүчдэлийн шугамд холбосон, дулаан дамжуулах төвүүд баригдсан, дулаан, цэвэр, бохир усны шугам татах ажлыг эхлүүлснээр гэр хорооллын өрхүүд амины орон сууц барих, хэрэглэгчдийг стандартад нийцсэн дулаан, хэрэглээний халуун усаар хангах хөрс агаарын бохирдол буурах нөхцөл бүрдэж байна. Төв суурин газрын ундны усны чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор шинээр худаг гаргаж, зарим худгийг “УХААЛАГ ХУДАГ” болгон төхөөрөмжилсөн байна. Багийн засаг дарга, багийн эмч нарыг унаажуулснаар Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, тэгш хүртээмжтэй байлгах нөхцөл бүрэн бүрдсэн байна. Тэс суманд шинэ кабель, хөдөөд үүрэн телефоны дахин дамжуулах станцууд баригдсанаар иргэд өндөр хурдны интернэтээр хангагдах, гэрээсээ, малын бэлчээрээс гар утасны үйлчилгээ авах нөхцөл бүрэн бүрдсэн байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн аж үйлдвэр, үйлчилгээний салбарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 06 сар 27. 13 цаг 10 минут
Аж үйлдвэрийн салбарт энэ онд 20.8 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 22.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 8.9 хувиар , бүтээгдэхүүний борлуулалт 2.8 хувиар өссөн байна. Увс аймагт анх 1940 онд 15 ажиллагсадтай модон эдлэл, гутал, төмөр эдлэл, тоосго, давс зэрэг 6 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоршоолол нэртэй үйлдвэрийн улсын байгууллага байгуулагдаж тухайн ондоо /2005 оны зэрэгцүүлэх үнэд шилжүүлснээр/ 83.8 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, эдийн засгийн оргил үе болох 1990 онд Хүнсний үйлдвэр, модны үйлдвэр, гурилын үйлдвэр, нүүрсний уурхай, хэвлэх үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, ахуйн үйлчилгээний газар зэрэг 2301 ажиллагсадтай 8 улсын үйлдвэрийн газар, 51 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2005 оны зэрэгцүүлэх үнээр 16.2 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын увс аймгийн үр дүн бүлэг 3

Нийтэлсэн: 2020 он 06 сар 26. 13 цаг 43 минут
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН УВС АЙМГИЙН ҮР ДҮНГЭЭС: ШАШИН Арван тав, түүнээс дээш насны нийт хүний 35.6 хувь нь ямар нэг шашин шүтдэггүй, 64.4 хувь нь шашин шүтдэг байна. Шашин шүтлэгтэй хүмүүсийн 88.0 хувь нь буддын, 5.4 хувь нь исламын, 6.6 хувь нь бусад шашинтан ажээ. Шашин шүтдэг хүмүүсийн дотор эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд арай илүү шүтлэгтэй байна. Аль ч хүйсийн хувьд буддын шашин шүтэх нь түгээмэл байна. Хүн амын дийлэнх нь буддын шашинтан боловч насны бүлгээр авч үзэхэд 20-29, 40-59 насныхны хувьд христын шашинтан олонх байна. Мөн үндэс, угсаанаас хамааран шашин шүтэх, эс шүтэх нь харилцан адилгүй юм.
Дэлгэрэнгүй

Судалгааны багийнхан цахим хуралд оролцлоо

Нийтэлсэн: 2020 он 06 сар 26. 09 цаг 34 минут
Цаг уурын хүндэрлийг даван туулж байгаа байдлыг судлах өрхийн панел судалгааны 4 дэх шатны мэдээлэл цуглуулалтын ажил амжилттай явагдаж судалгааны нэмэлт баг ажиллаж байна. ҮСХ-оос ээлжит цахим хурлыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 9-р сарын 23-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

8000

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 7000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2666
  Шингэн сүү, л 1200
  Бензин, А-80 1503
  Бензин, А-92 1596
  Дизелийн түлш 1950
  Ноолуур 50000