ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ ТОГТООХ СУДАЛГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 2016 он 10 сар 06. 13 цаг 48 минут
Хувиараа хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоох судалгааны зорилго: нь албан бус секторт үйл ажиллагаа явуулж буй нэгжүүдийг тодорхойлох, үйл ажиллагааг нь эдийн засгийн салбарын ангиллаар нарийвчлан гаргах ингэснээр салбаруудын нэмэгдэл өртөгт албан бус секторын эзлэх хувь хэмжээг тодорхойлох суурь жинг тооцоход ашиглах хүрээний мэдээллийг бий болгоход оршино.
Дэлгэрэнгүй

Бичил уурхайн судалгааны судлаач нарт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 06. 12 цаг 51 минут
ҮСХ-ны даргын 2013 оны 11 сарын 26-ны өдрийн 134-р тушаалаар батлагдсан уул уурхайн салбар дахь албан бус хөдөлмөр эрхлэлт буюу бичил уурхай эрхлэгчдийн судалгааг 5 жил тутам явуулна гэж заасны дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран улс орон даяар судалгааг зохион байгуулах гэж байна. Судалгааны зорилго: Бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй нэгжүүдийн хамрах хүрээг тогтоох, Эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, ДНБ-ий тооцоонд тусгах, Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлон бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангах, Өмнөх судалгааны мэдээллийг шинэчлэн, харьцуулалт хийх Шаардлагатай нэмэлт үзүүлэлтийг бий болгох.  Хамрах хүрээ: Бичил уурхайн үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар оролцдог бүртгэгдсэн, бүртгэгдээгүй нөхөрлөл, хоршоо, баяжуулах үйлдвэр, тээрмийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, хувиараа ашигт малтмал олборлогч иргэнийг хамруулна.
Дэлгэрэнгүй

Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 2016 он 10 сар 04. 11 цаг 07 минут
Увс аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон үе үеийн статистикчидтайгаа ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлж ахмад ажилтнууддаа Ю.Цэдэнбалын тэмдэг, гарын бэлэг гардуулав.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 8 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 09 сар 14. 22 цаг 12 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 8 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд орон нутгийн телевизийн ажилтнууд оролцов.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 8 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 09 сар 14. 16 цаг 54 минут
2016 оны эхний 8 сард 1372 эхээс 1378 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 3 – аар буюу 0.2 хувиар буурсан байна. Гэрийн төрөлт 9 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 – өөр бага байна.
Дэлгэрэнгүй

Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал өрхийн панел судалгааны үр дүнг тархаах семинар боллоо.

Нийтэлсэн: 2016 он 09 сар 07. 07 цаг 29 минут
Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал өрхийн панел судалгааны үр дүнг тархаах семинар амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд Судалгааны ахлагч,зөвлөхүүд,судлаачид,аймгийн удирдлагууд,холбогдох хэлтэс агентлагийн ажилтнууд, оролцлоо.Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Германы эдийн засгийн судалгааны институт (DIW Берлин) хамтран өрхийн панел судалгаа явуулах төслийг 2012-2015 онд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг 2012 оны 06-р сарын 1-нээс 2015 оны 05 сарын 31-ний хооронд 3 жилийн хугацаанд зохион байгууллаа. Судалгааны зорилго нь Монгол Улсын баруун аймгуудын өрхийн аж байдалд ган, үер, зуд зэрэг цаг уурын эрсдэлт үзэгдлүүд хэрхэн нөлөөлдөг, өрхүүд ган, зуд болон бусад таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авдаг, эдгээр таагүй үйл явдлууд өрхөд үзүүлэх үр дагаврын талаар мэдээлэл бий болгох, шинжилгээ хийх явдал байв.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 7 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 08 сар 12. 15 цаг 27 минут
Энэ оны эхний 7 сард 1184 эхээс 1191 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 26 – аар буюу 2.1 хувиар буурсан байна. Гэрийн төрөлт 8 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 – өөр бага байна. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1205 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.0 хувиар буюу 149 хүнээр буурсан байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын үзүүлэлтийн инфографикан мэдээлэл хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 07 сар 14. 14 цаг 02 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын үзүүлэлтийн инфографикан мэдээлэл хэвлэгдэн гарлаа
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1870
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2400
 Боодолтой өвс  -