Орон нутгийн цогц хөгжил түншлэл төслийн хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2017 он 01 сар 23. 13 цаг 35 минут
Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Орон нутгийн цогц хөгжил-түншлэл" төслийн хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа. Сэдэв: - Манлайлал -Орон нутгийн удирдлага,төрийн хяналт,хариуцлага -Төрийн үйлчилгээг төсөл, хөтөлбөр,хэлбэрээр хэрэгжүүлэх нь түүнд хяналт үнэлгээ,мониторинг хийх нь -Төрийн байгууллагын мэдээ, мэдээллийн харилцаа,олон нийттэй харилцах харилцаа -Байгууллагын соёл,хувь хүний харилцаа ба ёс зүй -Дээд боловсролыг удирдлага, мэргэжил сонголт,элсэлт Оролцогчид: Аймаг, сумын ИТХ-н төлөөлөгчид, Сумдын Засаг дарга нар, агентлагийн дарга нар, сургууль,цэцэрлэг,соёлын төвийн эрхлэгчид,байгуулагын хүний нөөцийн мэргэжилтнүүд,мэдээллийн ажилтнууд, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав

Нийтэлсэн: 2017 он 01 сар 17. 15 цаг 13 минут
Аймгийн нийгэм эдйн засгийн байдлыг иргэдэд танилцуулах зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулав.Орон нутгийн МВС, САМА УВС, УВС ТВ телевизийнхэн оролцож мэдээллийг иргэдэд хүргэлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны урьдчилсан дүнгийн танилцуулгаар тойм мэдээлэл бэлтгэн тархаав

Нийтэлсэн: 2017 он 01 сар 16. 17 цаг 09 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны урьдчилсан дүнгийн танилцуулгаар тойм мэдээлэл бэлтгэн тархаав
Дэлгэрэнгүй

Бие бялдар чийрэгжүүлэлтийн үзлэгт хамрагдав

Нийтэлсэн: 2017 он 01 сар 16. 17 цаг 02 минут
Ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралтыг сэргээх, ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн мэргэжилтнээр ажилтнуудынхаа биеийн найрлагыг тодорхойлуулж түүнээс заавар зөвлөмж авлаа.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн үзүүлэлтүүдээр инфографик бэлтгэн гаргалаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 15. 18 цаг 35 минут
Жилийн эцсийн үзүүлэлтүүдээр инфографик бэлтгэн гаргалаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны урьдчилсан дүнгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 15. 17 цаг 30 минут
Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас үндэслэн гаргасан хүн амын тоогоор 2016 оны жилийн эцэст 40.9 мянган эрэгтэй, 40.4 мянган эмэгтэй нийт 81.4 мянгад хүрч 2015 оноос хүн амын тоо 1.2 хувиар буюу 0.9 мянган хүнээр өссөн байна.Хүн амын 37.7 хувь буюу 30.7 мянга нь аймгийн төвд, 20.3 хувь буюу 16.5 мянга нь сумын төвд, 41.9 хувь буюу 34.1 мянга нь хөдөө амьдарч байна. Нийт хүн амын 32.9 хувийг /26.8 мянга/ 0-14 насны хүүхэд, 61.8 хувийг /50.3 мянга/ хөдөлмөрийн насны хүн ам, 5.3 хувийг /4.3 мянга/ хөдөлмөрийн нас хэтэрсэн хүмүүс эзэлж 2015 онтой харьцуулахад хүүхдийн эзлэх хувь 0.3 пунктээр, хөдөлмөрийн нас хэтэрсэн хүн амын эзлэх хувь 0.2 пунктээр тус тус буурч, хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь 0.1 пунктээр нэмэгдсэн байна. 70 ба түүнээс дээш насны 1768 өндөр настан, үүний 1111 нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 97 настай эмэгтэй хүн Баруунтуруун сумын Туруун багт, 100 настай 1 эмэгтэй хүн Бөхмөрөн сумын 2-р багт (Хар алтад) амьдарч байна. 21494 өрх байгаа нь өнгөрсөн оноос 1.3 хувиар буюу 282 өрхөөр өссөн. Нэг өрхөд дунджаар 3.8 хүн амьдарч байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын эцсийн дүн гарч Увс аймаг 2784.1 мянган малтай боллоо.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 12. 17 цаг 42 минут
Мал тооллогын дүнгээр 2016 оны жилийн эцэст малын тоо 2784.1 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 55.0 мянган толгой буюу 2.0 хувиар өссөн байна. Манай аймаг малын тоогоороо улсад 13-р , баруун бүсдээ 4-р байранд орж байна.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн мал тооллогын дүнг орон нутгийн телевизээр мэдээллээ

Нийтэлсэн: 2017 он 01 сар 07. 14 цаг 05 минут
Аймгийн хэмжээнд мал тооллогын дүнгээр 8.6 мянган малчин өрхийн 17.5 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчин өрхийн тоо өнгөрсөн оноос 0.6 мянгаар, малчдын тоо 1.3 мянган хүнээр өссөн байна. 1 малчин өрхөд дунджаар 324 толгой мал ноогдож, өнгөрсөн оноос 16 толгойгоор буюу 4.7 хувиар буурсан байна. 2016 оны эцэст 2784.1 мянган толгой мал үүний дотор 21.9 мянган тэмээ, 105.7 мянган адуу, 161.0 мянган үхэр, 1376.5 мянган хонь, 1119.0 мянган ямаатай болж тэмээ 1.4 мянга, адуу 7.6 мянга, үхэр 4.2 мянга, хонь 39.5 мянга, ямаа 2.3 мянган толгойгоор таван төрөлдөө өсч өнгөрсөн оноос, нийт малын тоо 2.0 хувиар буюу 55.0 мянган толгойгоор нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 15-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

9500

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 1870
  Бензин, А-92 2020
  Дизелийн түлш 2400
 Боодолтой өвс  -