Өрхийн нийгэм эдийн засгийн 2-р сарын судалгаа эхэллээ.

Нийтэлсэн: 2018 он 02 сар 02. 19 цаг 39 минут
Улсын хэмжээнд өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн мэдээллийг түшиглэн Монгол Улсын хүн амын амьжиргааны байдал, ядуурал, өрхийн орлого, зарлага, хэрэглээ болон бусад үзүүлэлтийг судладаг. Аймгийн Статистикийн хэлтсээс судалгааны баг "Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа"-нд сар бүр сонгогдсон сум, багийн өрхүүдэд хүрч ажилладаг. Энэ 2-р сарын судалгааг Улаангом сумын 1-р баг болох Чандманиас өчигдөр эхэллээ. Судалгаанд тухайн багийн бүх өрхөөс түүврийн аргаар сонгогдсон 10 өрхөөс судалгаа авах юм. Аймгийн төвийн өрхүүд хүнсний хэрэглээгээ өдөр өдөрт нь судлаачийн өгсөн жингээр хэмжиж тусгай дэвтэрт хөтлөнө. Улаангом сумын 1-р баг нийт 539 өрхтэй үүнээс түүврийн аргаар 10 хан өрх сонгогдож судалгааны мэдээлэл авна.
Дэлгэрэнгүй

Биеийн тамир, спортын тооллогын талаар зохион байгуулагдсан онлайн хуралд оролцов

Нийтэлсэн: 2018 он 01 сар 31. 20 цаг 09 минут
Биеийн тамир, спортын тооллогын талаар зохион байгуулагдсан онлайн хуралд БТСГ-ын мэргэжилтнүүд хамтран оролцлоо. Хурлаар тооллогын шивэлтийн явц болон онлайн програмын хаах хугацааны талаар шуурхай мэдээлэл хийгдлээ. Увс аймгийн тооллогын шивэлт хамгийн өндөр хувьтай байна. Аймгийн тооллогын ажлын хэсгийнхэн хуралдаж сумдад шивэлтээ хугацаанд нь эцэслэж дуусгах үүрэг өглөө.
Дэлгэрэнгүй

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхантай гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 31. 20 цаг 05 минут
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхантай гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан баг Увс аймагт ажиллаж байна.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 30. 12 цаг 09 минут
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай баг Увс аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэнд Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны үзүүлэлтүүдээр тойм мэдээлэл бэлтгэн тархаалаа.
Дэлгэрэнгүй

Улаангом сумын аж үйлдвэрийн мэдээ гаргагч нарт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 29. 20 цаг 56 минут
Улаангом сумын аж үйлдвэрийн мэдээ гаргагч нарт Статистикийн үйл ажиллагаа, Статистикийн тухай хууль болон аж үйлдвэрийн сарын мэдээг хэрхэн мэдээлэх талаар сургалт зохион байгуулж 2018 онд мөрдөх мэдээний графикийг танилцууллаа. Мэдээг хоцроох,таслах тохиолдол Зөрчлийн тухай хуулиар хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэв.Улаангом сумын Засаг дарга сумынхаа үйлдвэрлэгч нарт мэдээгээ цаг тухайд нь өгч байхыг анхааруулаад цаашдаа хэрхэн хамтран ажиллах талаараа товч мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны тойм мэдээллээр брошюр бэлтгэн аймгийн удирдлага, агентлагийн дарга нарт үйлчиллээ

Нийтэлсэн: 2018 он 01 сар 29. 20 цаг 48 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны тойм мэдээллээр брошюр бэлтгэн аймгийн удирдлага, агентлагийн дарга нарт үйлчиллээ
Дэлгэрэнгүй

Сумдын Засаг дарга нарт мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2018 он 01 сар 26. 16 цаг 03 минут
Сумын статистикийн ажил өнгөрсөн онд ямар хэмжээнд байсан,цаашдаа хэрхэн ажиллах , 2018 онд мөрдөх мэдээний графикийн талаар Сумдын Засаг дарга нарт мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн агентлаг, сумдын дарга нар аймгийн Засаг даргын зөвлөлд ажлаа тайлагнаж байна.

Нийтэлсэн: 2018 он 01 сар 23. 18 цаг 41 минут
Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс санаачлан зохион байгуулсны дагуу бүх сумд, агентлагийн дарга нар Аймгийн засаг даргын зөвлөлд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна. Засаг даргын зөвлөл тайланг дүгнэн хэлэлцэж Оны тэргүүний байгууллага, агентлагийг тодруулна. ЗДТГ-аас 2018 оны 1-р улиралд, сумд, агентлагуудад зөвлөн туслах үйлчилгээ, 4-р улиралд хяналт мониторинг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Жилийн эцэст энэ байдлаар сумд, агентлагийн дарга нар хийсэн ажлаа тайлагнаж байх юм.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 2-р сарын 19 ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6200
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2500
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1900
  Бензин, А-92 1980
  Дизелийн түлш 2456
  ноолуур -