Холбооны зардал хэмнэх санаачлага

Нийтэлсэн: 2015 он 04 сар 01. 16 цаг 33 минут
Хэлтсийн холбооны зардлыг хэмнэх үүднээс ажилтнуудын санаачлагаар,өөрсдийн зардлаар сүлжээндээ үнэгүй ярьдаг үүрэн телефоны утаснууд авч ажлын хэрэгцээндээ ашиглаж байна.
Дэлгэрэнгүй

4 сарын эхний 7 хоногийн үнэ

Нийтэлсэн: 2015 он 04 сар 01. 15 цаг 32 минут
Увс аймгийн Хүнсний зах болон дэлгүүр, мини зах,шатахуун түгээх цэгүүдээр худалдаалагдаж байгаа 1р гурил 1 кг - 1000, хонины ястай мах /шинэ/ 1 кг-6500, үхрийн ястай мах 1 кг- 6000, ямааны ястай мах 5000, элсэн чихэр 1 кг - 1833, цагаан будаа 1 кг - 2067, шингэн сүү 1 л - 1666, А80 бензин 1 л - 1670, А92 1 л - 1940, дизелийн түлш 1 л - 1940 төгрөгийн үнэтэй байна.
Дэлгэрэнгүй

Хэлтсийн ажилтнуудад сургалт хийв

Нийтэлсэн: 2015 он 04 сар 01. 11 цаг 20 минут
Хэлтсийн ажилтнууддаа удирдах ажилтны зөвөлгөөнөөр тавигдсан Тогтвортой хөгжлийн зорилт, Их мэдээлэл, мэдээллийн хувьсгал, Олон улсын статистикийн байгууллагын хөгжил, стратеги, Монгол улсын хөгжлийн бодлого ба мэдээллийн хэрэглээ, Албан ёсны статистикийг 2016-2020 онд хөгжүүлэх стратеги чиглэл, орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөнд ашиглах нь, бүсийн аймгуудийн илтгэлүүдээр сургалт хийж Улаанбаатар, Орхон, Сүхбаатар, Өмнөговь аймгуудын статистикийн хэлтсийн туршлагыг судлан хэлтсийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээтэй танилцаж хойшид ажлаа хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөн хэлтсийн ажилтнуудаас хэрэгжүүлж болохоор саналууд гарлаа. Мөн “Орон нутгийн статистикийн үзүүлэлт, тэдгээрийг бодлого төлөвлөлтөнд ашиглах нь” сэдэвт сургалтыг хэрхэн зохион байгуулж хийх талаар ярилцан хугацаагаа товоллоо.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн Барилгачдын зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн: 2015 он 04 сар 01. 10 цаг 27 минут
Аймгийн барилгачидын зөвөлгөөн 2015 оны 03-р сарын 26 нд болж орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа барилгын салбарын гүйцэтгэгч 26 аж ахуй нэгжүүдийн захирал, ня-бо нар болон аймгийн ЗДТГ-н хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, ажилтангууд, аймгийн мэргэжлийн хяналтын барилга хариуцсан хяналтын улсын байцаагч, барилгачдын холбооны гишүүд, статистикийн барилга хариуцсан мэргэжилтэн зэрэг 60 хүний бүрэлдэхүүнтэй болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй

Сүүлийн 2 оны мэдээллээр инфографик бэлтгэн гаргалаа

Нийтэлсэн: 2015 он 03 сар 30. 17 цаг 34 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын сүүлийн 2 оны мэдээллээр инфографик бэлтгэн гаргалаа
Дэлгэрэнгүй

Аймгийн Хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн: 2015 он 03 сар 27. 17 цаг 45 минут
Увс аймагт Хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн 2015 оны 3 сарын 16-17-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Зөвлөгөөнд статистикийн хэлтсийн хөдөө аж ахуйн салбар хариуцсан мэргэжилтэн оролцож, зөвлөгөөний 2 дахь өдөр сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд Хөдөө аж ахуйн салбарын статистик үзүүлэлтүүдийг танилцуулж, мэдээ тайланг хэрхэн гаргах, мэдээний чанар, үнэн зөв байдалд анхаарах талаар заавар зөвлөмж өглөө.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн ХАА-н салбарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 03 сар 26. 10 цаг 14 минут
Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль цаг агаараас хамааралтай байх бөгөөд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгдэж байдаг. Дэлхийн олон улс орнуудын нэгэн адил манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр эзэлдэг салбарын нэг юм. Манай аймгийн хувьд мөн мал аж ахуйн салбар эдийн засгийн хөгжилд чухал байр суурийг эзэлсэн хэвээр байна. Энэхүү танилцуулгад Увс аймгийн 2014 оны мал тооллогын дүнг нэгтгэн дүгнэснээс гадна мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, мал аж ахуйн салбарт хэрэглэж буй хашаа, худаг, тэжээлийн хүрэлцээ хангамж болон шинээр гаргасан, сэргээн засварласан худаг, уст цэг, малжуулалтын талаархи мэдээллийг тусган орууллаа. Мөн аймгийн тариалалт, ургац хураалтын 2014 оны мэдээллийг нэгтгэн орууллаа. Тооллогын дүнг бүсчилсэн байдлаар Баруун, Хойд, Өмнөд, Зүүн бүс болон Улаангом гэсэн ангилаллаар зэрэгцүүлэлт хийж гаргалаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 2 сарын танилцуулга

Нийтэлсэн: 2015 он 03 сар 13. 18 цаг 20 минут
2015 оны эхний 2 сард 328 эхээс 330 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 1 – ээр буюу 0.3 хувиар өссөн байна. НДС-д шимтгэлээр 1029.4 сая төгрөг оруулахаас 621.7 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 39.6 хувиар тасаллаа. Өмнөх онтой харьцуулахад НДШ-ийн орлого 166.3 сая төгрөгөөр буюу 9.7 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд 2014 онд нэг хүртэлх насандаа 8 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхдээр өссөн, 1 – 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 хүүхдээр их байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1267
  Бензин, А-80 1970
  Бензин, А-92 2150
  Дизелийн түлш 2330