Аж ахуйн нэгжийн тооллого эхэллээ. Тооллогодоо идэвхтэй хамрагдаарай

Нийтэлсэн: 2016 он 04 сар 06. 14 цаг 01 минут
Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын улсын тооллогын зорилго нь тэдгээрийн бодит тоог тогтоож, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн төлөв байдал, байршил зэргийг тодорхойлж, бүртгэл, статистикийн судалгаа, мэдээлэлд бүрэн хамруулахад оршино. ААНБ-ын тооллогод хамрагдах арга: 1. Бүртгэлд суурилсан: ААНОАТ-аа тайлагнадаг ААНБ-уудыг онлайнаар 2016 оны 4-р сарын 1-нээс 21-нд 2. Уламжлалт: ААНОАТ-аа тайлагнадаггүй, үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ууд 2016 оны 4-р сарын 1-нээс 30-нд Аймгийн улсын бүртгэл , статистикийн газраас томилогдсон тоологч нарт бүртгүүлэх Холбогдох утас: 99453646, 99534420,99312791
Дэлгэрэнгүй

Аж ахуйн нэгжийн тооллогын сургалтыг 3 сарын 30-31 ний өдрүүдэд зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 04 сар 02. 12 цаг 52 минут
Сургалтыг нээж аймгийн комиссын дарга үг хэллээ.Монгол улсын “Статистикийн тухай” хуулийн 7-р зүйлийн 1 дэх хэсгийн “з” дэх заалтын дагуу Аж ахуйн нэгжийн тоологыг 5 жил тутам зохион байгуулна гэсэн заалтын дагуу Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 3-р сарын 21-ний өдөр ААНБ-ын тооллогын тов тогтоох тухай 163 дугаар тогтоол гарсан. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газраас 2016 оны 4-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хооронд тус тооллогын ажлыг зохион байгуулан явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. ААНБ-ын тооллого улс орон даяар 1991, 1994, 1998, 2006, 2011 онуудад хийгдэж явагдсанаас хойш энэ жил 6 дахь удаагийн ээлжит тооллого болж буй бөгөөд эдгээр тооллогуудын үр дүнгээр улсын эдийн засгийн бүтэц, хөгжлийн чиг хандлага илэрхийлэгдэх суурь мэдээлэл бүрдэх юм. Аж ахуйн нэгж, байгууллага улсын тооллогын зорилго нь тэдгээрийн бодит тоог тогтоож, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн төлөв байдал, байршил зэргийг тодорхойлж, бүртгэл, статистикийн судалгаа, мэдээлэлд бүрэн хамруулахад оршино.
Дэлгэрэнгүй

ХАА-н салбарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 04 сар 02. 12 цаг 24 минут
Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль цаг агаараас хамааралтай байх бөгөөд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгдэж байдаг. Энэхүү танилцуулгад Увс аймгийн 2015 оны мал тооллогын дүнг нэгтгэн дүгнэснээс гадна мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, мал аж ахуйн салбарт хэрэглэж буй хашаа, худаг, тэжээлийн хүрэлцээ хангамж болон шинээр гаргасан, сэргээн засварласан худаг, уст цэг, малжуулалтын талаархи мэдээллийг тусган орууллаа. Мөн аймгийн тариалалт, ургац хураалтын 2015 оны мэдээллийг нэгтгэн орууллаа. Тооллогын дүнг бүсчилсэн байдлаар Баруун, Хойд, Өмнөд, Зүүн бүс болон Улаангом гэсэн ангилаллаар зэрэгцүүлэлт хийж гаргалаа. Манай улсын түүний дотор Увс аймгийн мал аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд энэхүү танилцуулга судалгаа суурь материал болно гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүй

УРИАЛГА

Нийтэлсэн: 2016 он 03 сар 28. 09 цаг 12 минут
2016 оны 4 сарын 29-өөс 6 сарын 30 ны өдөр хүртэл иргэний хаягийн болон шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдэхгүй болох тул ИРГЭН ТА байнгын амьдардаг хаягандаа бүртгэлгүй бол шилжүүлгээ хийлгэж хаягандаа бүртгүүлж сонгуульд оролцох эрхээ баталгаажуулна уу
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 2 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 03 сар 15. 17 цаг 01 минут
Энэ оны 2-р сарын 15-21 нд судлагдаж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс өмнөх сараас 0.4, оны эхнээс 0.3 хувиар буурч , суурь оноос 59.4, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 1 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 02 сар 15. 15 цаг 57 минут
Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1120 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 хувиар буюу 31 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 586 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.3 хувийг эзэлж байна. Оны эхний 1 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 26.7 хувиар буюу 236 ажилгүйчүүдээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 1.4 хувь нь буюу 16 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.
Дэлгэрэнгүй

2015 оны ажлаараа III байранд шалгарлаа.

Нийтэлсэн: 2016 он 02 сар 04. 19 цаг 09 минут
XVII жарны Гал бичин жилийн сар шинийг Статистикийн хэлтсийн хамт олон 2015 оны ажлаараа 3-р байр эзэлсэн сайхан амжилтаар угтлаа.
Дэлгэрэнгүй

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн: 2016 он 02 сар 04. 19 цаг 01 минут
XVII жарны "Муу нүүрт" хэмээх Гал бичин жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдорж 100 болон түүнээс дээш насны ахмадууддаа гарын бэлэг явуулсныг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд гардуулан өглөө. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 97 болон түүнээс дээш настай буурлууд 110 байдаг бөгөөд манай аймгийн хэмжээнд 100 нас хүрч байгаа 2 буурал байдаг ажээ. Гэеээ овогтой Цэжин нь Бөхмөрөн сумын Хар алтат багт, Үлэмж овогтой Чулуун нь Тариалан сумын 5-р багт амьдарч байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 12-р сарын 5-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

6000

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 2065
  Бензин, А-92 2192
  Дизелийн түлш 2472