Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа Увс аймагт эхэллээ.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 10 цаг 48 минут
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах, өрхийн ундны усны чанар шалгах (е коли) шинжилгээг хийдэг. Мөн НҮТС нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгох юм. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд улсын хэмжээнд 14500 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх, нялхсын талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, цаашдын хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай чухал мэдээллийг бий болгодог билээ. Манай аймгийн Тэс сумын 11-р багийн 25 өрх, Баруунтуруун сумын Туруун багийн 25 өрх, Зүүнхангай сумын Баянгол багийн 25 өрх, Өмнөговь сумын Холбоо багийн 25 өрх ,Тариалан сумын Бургастай багийн 25 өрх, Улаангом сумын 1,5,9-р багийн 75 өрх нийтдээ 8 нэгжийн 200 өрх хамрагдана. Уг судалгаагаар 2018 онд манай улсын хүүхэд, эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа дүр зургийг гаргах юм.Тиймээс түүвэр судалгаагаар сонгогдсон иргэн та манай судалгаанд идэвхтэй оролцоорой.
Дэлгэрэнгүй

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Увс аймаг "ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ" дүгнэгдэв

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 07 цаг 57 минут
Монгол Улсын Шадар сайдын Увс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм. Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, өндөр уулнаас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгууллаа. Гурван өдөр үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Тариалан сумыг нүүн шилжүүлэх болон удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдснаар өндөрлөлөө. Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвхи санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян онцлон дадлага, сургуулийг дүүрэн хангалттай буюу онцсайн дүгнэлээ. 2018.10.07-ны 19 цагт Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байлдыг цуцалж улмаар "Туяат тоо", ёслолын жагсаал зохион байгуулснаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй

Гамшгаас хамгаалах их бүрэн сургуулилтаар

Нийтэлсэн: 2018 он 10 сар 08. 07 цаг 34 минут
“Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлаар холбогдох аж ахуйн нэгж, сум, бүх төрийн болон төрийн өмчит байгууллагуудтай түргэн шуурхай холбогдож судалгаа тооцоог гаргаж удирдлагын штаб-д мэдээллийг нэгтгэн боловсруулж, дамжуулж ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд шинэ модуль нэмэгдлээ.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 05. 06 цаг 53 минут
Монгол улсын мянганы хөгжлийн зорилт болон тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд дэвшүүлсэн зорилгуудын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг өрх, хувь хүний түвшинд тодорхойлоход судалгааны үндсэн зорилго оршино
Дэлгэрэнгүй

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, иж бүрэн сургууль эхэллээ

Нийтэлсэн: 2018 он 10 сар 05. 06 цаг 27 минут
Аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид гамшгийн дуут дохиогоор Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт жагслаа. Ийнхүү иж бүрэн сургуулилт Увс аймагт явагдлаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн ЕБС-ийн багш нарын статистикаас

Нийтэлсэн: 2018 он 10 сар 02. 09 цаг 48 минут
2017-2018 оны хичээлийн жилд Аймгийн Ерөнхий боловсролын 30 сургуульд 1007 багш ажиллаж байгаагаас 75.9 хувь нь эмэгтэй багш нар байна.Бага ангийн 362, дунд ангийн 432, ахлах ангийн 213 багш нар байна.
Дэлгэрэнгүй

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 02. 04 цаг 59 минут
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан Аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 01 ний А/162 тоот захирамжаар 10 сарын 01 ний 09.00 цагаас 10 сарын 07 ны 21.00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. 2018 оны 10-р сарын 06-ны өдөр Улаангом сумын иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургууль явагдах тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Энэ үеэр дараахь хувиараар заасан талбайд очих юм. Үүнд: 1-р цэг Наадмын талбай – 3, 5, 11, 4, 2, 7-р багийн 1-17, 24, 25-р гудамж 2-р цэг Оросын Заяашик – 12, 9, 7-р баг 18-23-р гудамж 3-р цэг Улиасны хэвийн бага сургуулийн урд талбай – 6, 10, 9-р багийн 10-р гудамж 4-р цэг Чандмань соёлын төвийн урд талбай – 1-р багийн иргэд дангаараа Дадлага сургуулийн үеэр 0-2 насны хүүхэд болон хэвтэрт байгаа хүнээс бусад бүх хүн эрх, үүргийнхээ хүрээнд заавал оролцох ёстой гэдгийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй

Монгол улс ахмадын баярыг тэмдэглээд 20 гаруй жил болж байна

Нийтэлсэн: 2018 он 10 сар 01. 01 цаг 27 минут
НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр 20 гаруй жил болжээ.2017 оны эцэст Увс аймагт 4476 ахмад настан амьдарч байгаагийн 37.7 хувь нь 60-64 насны ахмадууд байна. АЙМГИЙНХАА НИЙТ АХМАДУУДАД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 11-р сарын 15-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 6000
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2000
  Бензин, А-80 2067
  Бензин, А-92 2247
  Дизелийн түлш 2473