Улаангом сумын багийн дарга нарын ажилтай танилцлаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 07. 21 цаг 46 минут
"СТАТИСТИК -ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ" уриан дор явагдаж буй шилдэг багийн дарга шалгаруулах уралдааныг эцэслэн дүгнэх, багийн дарга нартай хамтран ажиллах зорилгоор Улаангом сумын 12 багийн дарга нартай уулзаж, санал бодлоо хуваалцан, аяны хүрээнд хийсэн ажилтай нь танилцлаа..
Дэлгэрэнгүй

Тоон мэдээлэлтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл сургалт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 07. 21 цаг 42 минут
Статистикийн хэлтсээс Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-т "Тоон мэдээлэл болон мэдээллийн эх үүсвэр чанар, Тоон мэдээлэлтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл, сургалт хийлээ.
Дэлгэрэнгүй

"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д Статистикийн мэдээ мэдээллийг иргэдэд сурталчлан ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 07. 12 цаг 11 минут
Увс аймгийн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал чирэгдлийг арилгах зорилгоор 10-р сарын 20-оос 11-р сарын 20-ыг хүртэлх хугацааг “Иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх” аян зарласан. Уг аяны хүрээнд аймгийн Статистикийн хэлтсээс "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д Статистикийн мэдээ мэдээллийг иргэдэд сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг авч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

Цогцолбор 2-р сургуулийн Б.Болдбаатар багштай 3б ангийн сурагчдын төлөөлөл аймгийн статистикийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 16 цаг 27 минут
Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн Б.Болдбаатар багштай 3б ангийн сурагчдын төлөөлөл "Хүүхдэд ээлтэй цэвэр аюулгүй орчинг бид хүсдэг" аяны хүрээнд статистикийн хэлтэсийн үйл ажиллагаатай танилцаж сонирхсон асуултуудаа хариулт авлаа Бяцхан зочиддоо Статистикийн тухай ойлголтын талаар кино үзүүлж, өөрсдийнх нь сонирхолтой статистик мэдээллээр үйлчилж Монгол улсын хэд дэх иргэн болж мэндэлсэн батламжийг гардууллаа. Сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе
Дэлгэрэнгүй

Увс аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн болон ЕБС-ын удирдах албан тушаалтнуудад мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 12 цаг 23 минут
Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн статистикийн хэлтсээс статистик мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор "СТАТИСТИК -ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ" уриан дор сарын аяныг зохион байгуулж байгаа юм. Уг аяны хүрээнд Увс аймгийн Боловсрол соёл урлагын газрын мэргэжилтэнгүүд болон Улаангом сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд ``Увс аймгийн бүрэн дунд боловсролын анги дэвшилтийн хувьд нөлөөлж буй хүчин зүйлс`` сэдвээр 2003 оноос 2016 оны хоорондох статистик тоо мэдээлэлийг ашиглаж олон хүчин зүйлийн хамаарлын шинжилгээг хийж танилцууллаа. Судалгааны үр дүнд боловсролын салбарын бодлого боловсруулагчдын дунд тухайн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар, сурагчдын сургалтын чанарт хэрхэн яаж нөлөөлж ажиллавал сурагчдын сурлага сайжрах, идэвхи санаачлагатай сурч боловсроход ямар бодлого баримталж ажиллах тал дээр асуулт, хариулт өрнөсөн шинэ шинэлэг санал санаачлага гарсан сонирхолтой хурал болж өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй

Сумдын ХАА-н мэдээ хариуцсан мэргэжилтэнгүүдэд сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 03. 11 цаг 27 минут
Сумдын ХАА-н мэдээ хариуцсан мэргэжилтэнгүүдэд сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Сарын аяны хүрээнд Ховд суманд ажиллалаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 02. 12 цаг 33 минут
Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн статистикийн хэлтсээс статистик мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор "СТАТИСТИК -ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ" уриан дор сарын аяныг зохион байгуулж байгаа юм. Уг аяны хүрээнд Ховд суманд ажиллаж, салбаруудын мэдээ тайлан гаргах аргачлал зааврыг танилцуулж, анхан шатны мэдээнд хяналт хийлээ. Мөн сумын Нийгэм эдийн засгийн байдлаар танилцуулга бэлдэж ЗДТГ-ын ажилтнуудад танилцуулж, статистик тоо мэдээллийг сум багийн түвшинд хэрхэн хаанаас авч болох талаар www.1212.mn , uvs.nso.mn, www.nso.mn сайтуудыг ашиглах заавар зөвөлгөөг өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй

"Статистикийн боловсрол" хичээлийг сурагчдад заалаа

Нийтэлсэн: 2017 он 11 сар 01. 15 цаг 11 минут
Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, "Алтан гадас" одонт, Улсын тэргүүний лаборатори цогцолбор 1-р сургуулийн төгсөх 12-р ангийн 7 бүлгийн нийт 238 сурагчдад "Статистикийн боловсрол" олгох 1 цагийн хичээлийг 3 дугаар цаг дээр заалаа. Хичээлдээ идэвхитэй оролцсон нийт сурагчид болон зохион байгуулалтаар хангаж өгсөн сургуулийн удирдлага болон нийт хамт олонд талархалаа илэрхийлье. Өөрийн болон ангийнхаа, сургуулийнхаа статистик үзүүлэлтүүдийг танилцуулсан сурагч нар болон нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. СТАТИСТИК -ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 6-р сарын 12-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

8500

  Үхрийн мах, кг 8500
  Ямааны ястай мах, кг 6500
  Элсэн чихэр, кг 2000
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1500
  Бензин, А-80 1930
  Бензин, А-92 2080
  Дизелийн түлш 2440
  ноолуур 90000