Жилийн эцсийн үзүүлэлтүүдээр инфографик бэлтгэн гаргалаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 15. 18 цаг 35 минут
Жилийн эцсийн үзүүлэлтүүдээр инфографик бэлтгэн гаргалаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны урьдчилсан дүнгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 15. 17 цаг 30 минут
Хүн ам, өрхийн мэдээллийн сангаас үндэслэн гаргасан хүн амын тоогоор 2016 оны жилийн эцэст 40.9 мянган эрэгтэй, 40.4 мянган эмэгтэй нийт 81.4 мянгад хүрч 2015 оноос хүн амын тоо 1.2 хувиар буюу 0.9 мянган хүнээр өссөн байна.Хүн амын 37.7 хувь буюу 30.7 мянга нь аймгийн төвд, 20.3 хувь буюу 16.5 мянга нь сумын төвд, 41.9 хувь буюу 34.1 мянга нь хөдөө амьдарч байна. Нийт хүн амын 32.9 хувийг /26.8 мянга/ 0-14 насны хүүхэд, 61.8 хувийг /50.3 мянга/ хөдөлмөрийн насны хүн ам, 5.3 хувийг /4.3 мянга/ хөдөлмөрийн нас хэтэрсэн хүмүүс эзэлж 2015 онтой харьцуулахад хүүхдийн эзлэх хувь 0.3 пунктээр, хөдөлмөрийн нас хэтэрсэн хүн амын эзлэх хувь 0.2 пунктээр тус тус буурч, хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь 0.1 пунктээр нэмэгдсэн байна. 70 ба түүнээс дээш насны 1768 өндөр настан, үүний 1111 нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 97 настай эмэгтэй хүн Баруунтуруун сумын Туруун багт, 100 настай 1 эмэгтэй хүн Бөхмөрөн сумын 2-р багт (Хар алтад) амьдарч байна. 21494 өрх байгаа нь өнгөрсөн оноос 1.3 хувиар буюу 282 өрхөөр өссөн. Нэг өрхөд дунджаар 3.8 хүн амьдарч байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын эцсийн дүн гарч Увс аймаг 2784.1 мянган малтай боллоо.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 12. 17 цаг 42 минут
Мал тооллогын дүнгээр 2016 оны жилийн эцэст малын тоо 2784.1 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 55.0 мянган толгой буюу 2.0 хувиар өссөн байна. Манай аймаг малын тоогоороо улсад 13-р , баруун бүсдээ 4-р байранд орж байна.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн мал тооллогын дүнг орон нутгийн телевизээр мэдээллээ

Нийтэлсэн: 2017 он 01 сар 07. 14 цаг 05 минут
Аймгийн хэмжээнд мал тооллогын дүнгээр 8.6 мянган малчин өрхийн 17.5 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Малчин өрхийн тоо өнгөрсөн оноос 0.6 мянгаар, малчдын тоо 1.3 мянган хүнээр өссөн байна. 1 малчин өрхөд дунджаар 324 толгой мал ноогдож, өнгөрсөн оноос 16 толгойгоор буюу 4.7 хувиар буурсан байна. 2016 оны эцэст 2784.1 мянган толгой мал үүний дотор 21.9 мянган тэмээ, 105.7 мянган адуу, 161.0 мянган үхэр, 1376.5 мянган хонь, 1119.0 мянган ямаатай болж тэмээ 1.4 мянга, адуу 7.6 мянга, үхэр 4.2 мянга, хонь 39.5 мянга, ямаа 2.3 мянган толгойгоор таван төрөлдөө өсч өнгөрсөн оноос, нийт малын тоо 2.0 хувиар буюу 55.0 мянган толгойгоор нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 27. 16 цаг 02 минут
Увс аймгийн мал тэжээвэр амьтдын тооллогын комисс хуралдаж мал тооллогын урьдчилсан дүнг зарлалаа. 2016 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол улс 61.5 сая толгой мал Увс аймаг 2783.5 мянган толгой мал тоолууллаа. Монгол улсын нийт малын 4.5 хувийг эзэлж байна. Баруун бүсдээ нийт малын тоогоор оо 4 т орж байна. 2016 оны эцэст Увс аймагт 21908 тэмээ, 105586 адуу, 160966 үхэр, 1376380 хонь, 1118690 ямаа нийт 2783530 мал тоологдож өнгөрсөн оноос 54424 мал буюу 2 хувиар таван төрөлдөө өссөн байна.Давст,Зүүнговь,Өндөрхангай,Тэс сумдын мал 6.1-8 хувиар буурч бусад сумдын мал 0.5-12.7 хувиар өссөн байна. Түргэн,Хяргас,Цагаанхайрхан,Улаангом,Баруунтуруун,Зүүнхангай,Малчин сумууд малаа таван төрөлдөө өсгөсөн байна.
Дэлгэрэнгүй

11 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 15. 11 цаг 28 минут
Иргэдэд аймгийн нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулах зорилгоор орон нутгийн телевизүүдэд мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 11 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 12 сар 15. 11 цаг 09 минут
2016 оны эхний 11 сард 1885 эхээс 1897 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 50 –аар буюу 2.7 хувиарөссөн байна. Гэрийн төрөлт 12 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 –аар бага байна.Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1056 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.8 хувиар буюу 8 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 609 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 57.7 хувийг эзэлж байна. НДС-д шимтгэлээр 13.6 тэрбум төгрөг оруулахаас 13.2 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 2.6 хувиар буюу 355.8 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 1359.0 сая төгрөгөөр буюу11.4 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Жилийн эцсийн мал тооллогын сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 01. 15 цаг 53 минут
Жилийн мал,тэжээвэр амьтдын тооллогын сургалтыг зохион байгууллаа.Сургалтанд сумдын төрийн сангийн албаны дарга, мэргэжилтнүүд, зарим багийн дарга, нийгмийн ажилтнууд оролцлоо. Сургалтыг нээж Тооллогын аймгийн комиссын дарга Ц.Батболд үг хэллээ. Тэрээр Тооллогын зорилго нь мал амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг улсын хэмжээгээр болон бүс нутаг, засаг захиргааны нэгжийн хуваарийн дагуу мал, амьтдын төрөл тус бүрээр нарийвчлан гаргаж, тухайн нэгж жилийн доторхи мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үр дүнгийн холбогдох бүх мэдээллийг үнэн зөв тодорхойлоход оршино. Мал тооллогын дүн нь МААн салбарыг хөгжүүлэх, ашиг шим,үүлдэр угсааг нь сайжруулахад чиглэгдсэн төрийн бодлогыг улс, орон нутгийн түвшинд боловсруулж хэрэгжүүлэх улмаар салбарын дотоодын нийт бүтээгдэхүүн,мах,сүү,ноос,арьс шир, өндөгний үйлдвэрлэл, мал амьтдын өсөлт үржилтийн холбогдох бүтээгдэхүүнийг тооцох, тэрчлэн боловсруулах аж үйлдвэрийн салбрын эдийн засгийн тооцоонй тулгуур үндэслэл болдгоороо чухал ач холбогдолтойг хэлээд тооллогын ажлыг зохих журмын дагуу удирдлага зохион байгуулалтын өндөр түвшинд эрхлэн гүйцэтгэхийг анхаарууллаа.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 12-р сарын 5-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1200
  Хонины мах, кг

6000

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 2065
  Бензин, А-92 2192
  Дизелийн түлш 2472