Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 9 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 10 сар 12. 12 цаг 39 минут
2016 оны эхний 9 сард 1552 эхээс1562 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 33 – аар буюу 2.2 хувиар өссөн байна. Гэрийн төрөлт 10 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 – өөр бага байна. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 884 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.3 хувиар буюу 254 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 547 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 61.9 хувийг эзэлж байна. 2016 онд 1400 ажлын байр шинээр бий болгох зорилттойгоос 666 шинэ ажлын байр бий болж зорилтын биелэлт 47.6 хувьтай байна. НДС-д шимтгэлээр 10.7 тэрбум төгрөг оруулахаас 10.1 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөг 5.9 хувиар буюу 629.3 сая төгрөгөөр тасалсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 441.9 сая төгрөгөөр буюу 4.6 хувиар өссөн байна. 2016 оны 9 сард нэг хүртэлх насандаа 40 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс12 хүүхдээр буюу 42.9 хувиар өссөн. 1–5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 1-ээр өссөн байна. Мөн жирэмслэлт болон төрөлтийн улмаас эхийн эндэгдэл гараагүй байна.
Дэлгэрэнгүй

Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа эхэллээ

Нийтэлсэн: 2016 он 10 сар 11. 12 цаг 43 минут
Монгол улсын Үндэсний статистикийн хороо, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай төсөл" хамтран улсын хэмжээнд бичил уурхай эрхлэгчдийн судалгааг зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

Статистикийн салбарын чиг үүрэг, эрх зүйн орчин, үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийв

Нийтэлсэн: 2016 он 10 сар 11. 12 цаг 33 минут
Аймгийн удирдлага, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, агентлаг, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт Статистикийн салбарын чиг үүрэг, эрх зүйн орчин, үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийлээ
Дэлгэрэнгүй

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ ТОГТООХ СУДАЛГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 2016 он 10 сар 06. 13 цаг 48 минут
Хувиараа хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоох судалгааны зорилго: нь албан бус секторт үйл ажиллагаа явуулж буй нэгжүүдийг тодорхойлох, үйл ажиллагааг нь эдийн засгийн салбарын ангиллаар нарийвчлан гаргах ингэснээр салбаруудын нэмэгдэл өртөгт албан бус секторын эзлэх хувь хэмжээг тодорхойлох суурь жинг тооцоход ашиглах хүрээний мэдээллийг бий болгоход оршино.
Дэлгэрэнгүй

Бичил уурхайн судалгааны судлаач нарт сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2016 он 10 сар 06. 12 цаг 51 минут
ҮСХ-ны даргын 2013 оны 11 сарын 26-ны өдрийн 134-р тушаалаар батлагдсан уул уурхайн салбар дахь албан бус хөдөлмөр эрхлэлт буюу бичил уурхай эрхлэгчдийн судалгааг 5 жил тутам явуулна гэж заасны дагуу Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран улс орон даяар судалгааг зохион байгуулах гэж байна. Судалгааны зорилго: Бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй нэгжүүдийн хамрах хүрээг тогтоох, Эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тодорхойлох, ДНБ-ий тооцоонд тусгах, Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлон бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангах, Өмнөх судалгааны мэдээллийг шинэчлэн, харьцуулалт хийх Шаардлагатай нэмэлт үзүүлэлтийг бий болгох.  Хамрах хүрээ: Бичил уурхайн үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар оролцдог бүртгэгдсэн, бүртгэгдээгүй нөхөрлөл, хоршоо, баяжуулах үйлдвэр, тээрмийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, хувиараа ашигт малтмал олборлогч иргэнийг хамруулна.
Дэлгэрэнгүй

Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 2016 он 10 сар 04. 11 цаг 07 минут
Увс аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон үе үеийн статистикчидтайгаа ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлж ахмад ажилтнууддаа Ю.Цэдэнбалын тэмдэг, гарын бэлэг гардуулав.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 8 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 09 сар 14. 22 цаг 12 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 8 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд орон нутгийн телевизийн ажилтнууд оролцов.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 8 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 09 сар 14. 16 цаг 54 минут
2016 оны эхний 8 сард 1372 эхээс 1378 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 3 – аар буюу 0.2 хувиар буурсан байна. Гэрийн төрөлт 9 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 – өөр бага байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2018 оны 10-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1100
  Хонины мах, кг

5800

  Үхрийн мах, кг 5800
  Ямааны ястай мах, кг 4500
  Элсэн чихэр, кг 2400
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л 1267
  Бензин, А-80 1970
  Бензин, А-92 2150
  Дизелийн түлш 2330