Өрхөд суурилсан судалгааны ажилд хяналтаар ажиллаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 24. 16 цаг 41 минут
Өрхөд суурилсан судалгаа ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшинг тооцож гаргадаг түүвэр судалгаа-ажиллах хүчний судалгааны хяналтаар Улаангом сумын 9-р баг, Наранбулаг сумын алдар багт Өрхийн амьжиргааны түвшин,өрхийн дундаж орлого,зарлага тооцон гаргадаг өрхийн түүвэр судалгаа - өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны хяналтаар Ховд сумын Ховд баг, Баруунтуруун сумын Туруун багт ажиллаа.
Дэлгэрэнгүй

Сарын аяны хүрээнд Тэс,Зүүнговь,Баруунтуруун сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 24. 12 цаг 22 минут
Сарын аяны хүрээнд Тэс,Зүүнговь, Баруунтуруун сумдад эрүүл мэндийн статистикийн улсын байцаагчтай хамтран ажиллаа
Дэлгэрэнгүй

Сарын аяны хүрээнд сумдад ажиллаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 20. 12 цаг 37 минут
"САЙН ЧАНАРТАЙ ТОО МЭДЭЭЛЭЛ САЙН САЙХАН АМЬДРАЛД" аяны хүрээнд Өмнөговь суманд албан ёсны статистик мэдээний график эзэнжүүлсэн байдал, иргэний бүртгэл, эмнэлгийн мэдээг ХАӨМС-д тулгалт хийх, шинэчлэлийг хийсэн байдал, статистик мэдээллийг хэрэглээ үйлчилгээ болгох ажил өрнүүлсэн байдал, анхан шатны мэдээний бүрдэлд нь хяналт тавин, заавар зөвлөмж өгч ажиллаа.
Дэлгэрэнгүй

1 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 15. 14 цаг 25 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны эхний 1 сарын байдлыг иргэдэд хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурлын зохион байгууллаа. Орон нутгийн Увс нам бус телевиз, МВС ТВ, Увс телевизийнхэн оролцож мэдээллийг өөрсдийн сувгаар иргэдэд хүргэлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны 1-р сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 13. 21 цаг 22 минут
2017 оны 01-р сард 133 эхээс134 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 41–өөр буюу 23.4 хувиар буурсан байна.Гэрийн төрөлт 1 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 –оор бага байна. Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо1183 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар буюу 63 хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 663 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 56.0 хувийг эзэлж байна. 2017 оны 1 сарын байдлаар 87 ажлын байрны захиалга ирсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85.1 хувиар өсчээ. НДС-д шимтгэлээр 1073.3 сая төгрөг оруулахаас 908.6 сая төгрөг оруулж төлөвлөгөөг 15.3 хувиар буюу 164.7 сая төгрөгөөр тасалсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад НДШ-ийн орлого 33.5 сая төгрөгөөр буюу 3.8 хувиар өссөн байна. 2947.6 сая төгрөг тэтгэвэрт, 89.5 сая төгрөгийг тэтгэмжийн даатгалд, 7.3 сая төгрөгийг ҮОМШӨ-нд,65.5 сая төгрөгийг ажилгүйдлийн даатгалын сангаас зарцуулж тэтгэвэр тэтгэмж болон бусад даатгалыг бүрэн олгосон байна. Осол гэмтлийн улмаас 4 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 90 болсон нь өмнөх 4 жилийн дунджаас өвчлөгчдийн тоо 11.1 хувиар, осол гэмтлийн нас баралтын тоо 60.0 хувиар тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 2.3 хувь нь гепатит, 11.4 хувь нь цусан суулгаар, 4.5 хувь нь сүрьеэгээр, 56.8 хувь нь БЗХӨ, 25 хувь нь бусад өвчнөөр өвчилжээ. Энэ оны 1 - р сард агаарын температур дунджаар Тэс, Зүүнговь сумдад 30-аас дээш хүйтэн Өндөрхангай,Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Ховд, Цагаанхайрхан сумдад -20 хүртэл хүйтэрсэн байна. Агаарын чанарын мэдээгээр тоосны хүлцэх агууламжаас давсан тохиолдол 8 гарсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс хүхэрлэг хий 0.001мг/м3 , тоос 0.026 мг/м3 аар илүү, азотын давхар исэл 0.005мг/м3 ,нүүрстөрөгчийн дутуу исэл 0.14мг/м3аар бага байлаа. Энэ оны 1 дүгээр сард шар усны үерийн тохиолдол 2, эрэн хайх, аврах ажиллагааны тохиолдол 6, обьектын гал түймэр 7 гарсан байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн ЗДТГ-аас зөвлөн туслах баг тус хэлтэс дээр ажиллаа

Нийтэлсэн: 2017 он 02 сар 09. 13 цаг 54 минут
Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн бодлогын хэрэгжилт, төрийн албаны албан хэрэг хөтлөлтийн стандарт, хүний нөөцийн бүрдүүлэлт, иргэдэд хүргэж буй үйлчилгээний чанар хүртээмж, мэдээллийн ил тод байдал, байгууллагын үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөмж өгөх зорилго бүхий Зөвлөн туслах багийн гишүүд тус хэлтэс дээр ажиллаа.
Дэлгэрэнгүй

"Сайн чанартай тоо мэдээлэл сайн сайхан амьдрал" сарын аяныг өрнүүлж байна.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 01. 18 цаг 29 минут
"Сайн чанартай тоо мэдээлэл сайн сайхан амьдрал" сарын аяныг өрнүүлж байна.
Дэлгэрэнгүй

Эдийн засгийн хуанли бэлтгэн аж ахуйн нэгж ,байгуулагуудад хүргүүллээ.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 30. 12 цаг 33 минут
Статистикийн хэлтсээс эдийн засгийн хуанли бэлтгэн 2017 онд ирүүлэх мэдээ, тайлангийн графикийг баталсан Аймгийн Засаг даргын 2017-01-20ны А/35 тоот захирамжийн хамт ЗДТГ-ын хэлтсүүд,агентлаг аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ.
Дэлгэрэнгүй

   Бичил уурхай эрхлэгчид ээ.

Судалгаандаа  идэвхтэй хамрагдана уу.

 

  7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 04 сарын 19 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1000
Хонины мах, 1 кг

6166

Үхрийн мах, 1 кг 6000

Ямааны ястай мах ,1 кг

4500
Элсэн чихэр, 1 кг 2400
Цагаан будаа, 1 кг 2433
Шингэн сүү, 1 л 1733
Дизелийн түлш, 1л

1890

Бензин А 80, 1л 1650
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ