"Тайлагнах цаг" уулзалтанд оролцлоо.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 24. 07 цаг 31 минут
2021 онд хийгдэх ажлууд: Сум, багаар сүүлийн 10 жилээр нийгэм эдийн засгийн танилцуулга бэлтгэн гаргах;Үндэсний Монгол хэл бичгээ эзэмшиж, хэрэглэж хэвших, дэд хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын танилцуулгыг монгол бичгээр бэлтгэн танилцуулах;Аймгийн 2020 нийгэм, эдийн засгийн жилийн эцсийн эмхтгэл, өврийн дэвтрийг 1990 оноос хойш 30 жилээр англи, монгол хэлээр гаргаж тархаах;Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа зохион байгуулах;Статистик мэдээний анхан шатны хяналтыг сайжруулах ажлын хэсэг батлуулах, төрийн байгууллагуудын мэдээллийн бааз, сангийн чанар, мэдээллийн зөрүүг арилгах; статистикийн улсын байцаагчдын болон хяналтын улсын байцаагчийн хамтарсан хяналт, шалгалтын бэлтгэл ажил хангах, хэрэгжүүлэх; Малчин өрхүүдэд мал тооллогын мэдээлэл болон ХАА салбарын мэдээ тайлангийн анхан шатны хөтлөлтийг сайжруулах дэвтэр хөтлүүлэх; Аялал жуулчлал болон хөдөлмөр эрхлэлтийн аймгийн түвшинд мэдээллийн сантай болох ; АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГО чанартай сайн зохион байгуулах
Дэлгэрэнгүй

ҮСХ-ны Хүн ам нийгмийн Статистикийн газраас цахим сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 24. 06 цаг 46 минут
АХС нь эдийн засаг, нийгмийн төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах албан ёсны хөдөлмөрийн статистикийг бий болгох зорилготой улсын болон нийслэл, аймгийн түвшинд төлөөлөх чадвартай судалгаа юм. АХС нь хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тодорхойлох мэдээллийн гол эх үүсвэр бөгөөд дүн шинжилгээ хийхэд ашиглагдах ажиллах хүч, ажиллагчид, тэдгээрийн хөдөлмөрийн нөхцөл, зохистой хөдөлмөр эрхлэлт, албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийн багцыг бий болгодог ач холбогдолтой.Улсын хэмжээнд зохион байгуулагддаг Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг сар бүр түүврээр сонгогдсон өрхүүдээс мэдээллийг цуглуулж өрхийн амьжиргаа, ядуурлын үзүүлэлт, өрхийн орлого, зарлагыг хэрэглээгээр нь судлан гаргадаг. 2021 оноос тухайн сонгогдсон өрх өдрийн тэмдэглэлийг цаасаар хөтөлдөг байсныг гар утасны апплейкшн ашиглаж хөтөлдөг болгож цахимжуулж өрхөд судлаач олон дахин очиж ажиллахыг бууруулан өдөр бүрийн хэрэглээг хөтлөх өрхийн хяналтыг сайжруулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

2-р сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2021 он 02 сар 17. 07 цаг 30 минут
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна 2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 4.9%, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 12.5 %-аар тус тус өссөн байна. 2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт 1 кг хонины мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 5.9 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар тус тус өссөн байна. Ямааны мах 1 кг дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 14.3 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувиар тус тус өссөн байна. 2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт элсэн чихэр дунджаар 2333 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх жилийн мөн үеийн дудаж үнээс 2.8 хувиар бага байна. Цагаан будаа дунджаар 2466 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 6.3 хувь, өмнөх сарын дундаж үнээс 5.2 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 1.4 хувиар тус тус буурсан байна. 2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт 1 л шингэн сүү дунджаар 2433 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 2.7 хувиар бага, өмнөх сарын дундаж үнээс 5.8 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 10.6 хувиар тус тус өссөн байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.2 хувиар их байна. 2021 оны 2-р сарын 3 дахь долоо хоногт А 80 бензиний дундаж үнэ 1513 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар бага байна. А92 бензиний дундаж үнэ 1613 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 18.5 хувиар буурсан байна. Дизелийн түлшний дундаж үнэ 1950 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар бага байна.
Дэлгэрэнгүй

Сумдын ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 17. 06 цаг 50 минут
Аймгийн эдийн засгийн өсөлт, хөгжлийг салбар бүрээр тооцож гаргадаг чухал ач холбогдолтой жилийн эцсийн мэдээ болох аж ахуйн нэгж байгууллагын 2020 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй болон хураангуй мэдээ болох ААНБ-1, ААНБ-2 тайланг ААНБ-аас цаг хугацаанд нь үнэн зөв тайланг авах, салбар бүр дээр анхаарах асуудлын талаар сумдын статистик хариуцсан ажилтнуудад сургалтыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагааны жилийн мэдээгээ ирүүлэх тухай

Нийтэлсэн: 2021 он 02 сар 17. 05 цаг 57 минут
Аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагааны жилийн мэдээ нь аймаг, улсын дотоодын нийт бүтээгдэхүүн , Дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтэц , Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн ,Үндэсний нийт орлого , Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого ,Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал тооцох эх үүсвэр болох юм. Энэхүү тайланг өмчийн бүх хэлбэрийн санхүүгийн тайлан тэнцэл гаргадаг сонгогдсон ААНБ тогтоосон хугацаанд үнэн зөв бүрэн нөхөж ирүүлнэ. Нэрс, маягт,зааврыг дэлгэрэнгүйгээс үзэх
Дэлгэрэнгүй

Салбарын дээд шагналаар шагнав.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 15. 10 цаг 53 минут
Статистик, бүртгэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж ахмад статистикч М.Сүхбат, Д.Алтай, Улаангом сумын 7-р багийн Засаг дарга Д.Жигжид нарыг Статистикийн салбарын дээд шагнал "БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр, Ус-Эрдэнэ ХХК нягтлан бодогч Ц.Оюунбилэгийг ҮСХ-ы "ХҮНДЭТ ЖУУХ" -аар шагналаа.
Дэлгэрэнгүй

Сар шинийн мэнд дэвшүүлье

Нийтэлсэн: 2021 он 02 сар 11. 06 цаг 57 минут
Монгол улсын хөгжлийг хамтдаа тодорхойлж буй ҮСХ-ны удирдлагууд, нийт салбарын хамт олон, үе үеийн ахмадууд, аймгийн удирдлагууд, бүх сумдын статистик хариуцсан мэргэжилтнүүд, мэдээ мэдээллийг анхан шатанд чанартай шуурхай гаргаж, түгээж байгаа багийн Засаг дарга нар болон нийт статистикийн мэдээлэгч, хэрэглэгчдэдээ Билгийн тооллын XII жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Цахимаар золгож, сар шинэдээ гэр гэртээ сайхан шинэлээрэй.
Дэлгэрэнгүй

Сарын танилцуулгаа монгол бичгээр боловсруулж тархааж байна.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 11. 06 цаг 56 минут
Энэ оны эхний 1 сард аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 790 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 (1.1%) хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 414 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 52.4 хувийг эзэлж байна. 2021 оны эхний 1 сард бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 3 жилийн дунджаас 104 (15.2%) ажилгүйчүүдээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 21 (2.7%) хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ
  /2020 оны 3-р сарын 3-ны  байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1550

  Хонины мах, кг

9000

  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг

2333

  Цагаан будаа, кг 2466
  Шингэн сүү, л 2200
  Бензин, А-80 1520
  Бензин, А-92 1630
  Дизелийн түлш 2016
 Боодолтой өвс 10000