Батламжаа гардан авлаа

Нийтэлсэн: 2015 он 08 сар 05. 09 цаг 54 минут
Ажилтан Батхишиг Улсын байцаагчийн ажлаараа 3-р байр эзэлж батламж мөнгөн шагналаар шагнууллаа.
Дэлгэрэнгүй

Хүн амын завсрын тооллогын комиссын гишүүдэд сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2015 он 08 сар 05. 09 цаг 45 минут
Хүн амын завсрын тооллогын комиссын гишүүдэд сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

2015 оны 2-р улирлын нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр инфографик бэлтгэн гаргалаа

Нийтэлсэн: 2015 он 07 сар 13. 17 цаг 31 минут
2015 оны 2-р улирлын нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр инфографик бэлтгэн гаргалаа
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний 6 сарын мэдээллээр хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2015 он 07 сар 13. 17 цаг 25 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын талаархи мэдээллийг нийт иргэдэд хүргэхээр Хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж орон нутгийн 1 телевиз, аймгийн сонины сурвалжлагч, эрхлэгч, засаг даргын хэвлэлийн төлөөлөгчид 6 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2015 оны эхний хагас жилийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2015 он 07 сар 13. 15 цаг 32 минут
2015 оны эхний 6 сард 1036 эхээс 1046 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 10 – аар буюу 0.9 хувиар буурсан байна. Гэрийн төрөлт 10 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хүүхдээр их байна. Хүн амын нас баралт 224 гарч өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар өссөн бөгөөд 1000 хүнд 3.0 ноогдох болсон нь ноднингийн мөн үеэс 0.1 промилээр их байна. Нийт нас баралтын 15.6 хувийг эмнэлэгийн нас баралт эзэлж өнгөрсөн оны мөн үеэс 2.1 пунктээр буурсан байна. Хүн амын нас баралтын тоо өмнөх 4 жилийн дунджаас 1.7 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Хүн амын завсрын тооллогын гэрээт ажилтнууд ажилдаа шамдан орлоо

Нийтэлсэн: 2015 он 07 сар 10. 14 цаг 17 минут
Улаангом сумын 9 багт гэрээт ажилтан томилогдон багийн засаг дарга, Статистикийн хэлтэстэй гурвалсан гэрээ байгууулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Хүн амын завсрын тооллогын ажил эхэллээ

Нийтэлсэн: 2015 он 07 сар 10. 11 цаг 20 минут
Монгол улс хүн ам, орон сууцны 10 дахь тооллогыг 2010 онд НҮБ-аас боловсруулсан “Хүн ам, орон сууцны тооллого явуулахад дагаж мөрдөх үндсэн зарчим, арга зүйн зөвлөмж”-ийг үндэслэн олон улсын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулсан билээ. Энэ тооллогоос хойш төр засгийн хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн цаашдын чиг хандлагыг тодохойлоход хүн амын талаарх илүү өргөн мэдээлэл бий болгох шаардлага тулгарч байна. Энэхүү хэрэгцээг хангах үүднээс Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого нь суурь мэдээлэл болох юм. Монгол Улсын хүн амын байршлыг бүрэн зөв тодорхойлох, гадаадад зорчиж буй иргэдийнхээ эрхийг хамгаалах, манай улсад урт болон богино хугацаагаар оршин суухаар ирж буй гадаадын иргэдийн бүртгэл, хүн ам, өрхийн болон гадаад шилжих хөдөлгөөний сангуудын хоорондын уялдааг сайжруулах, мэдээллийн сангийн чанарыг дээшлүүлж, ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход завсрын тооллогын ач холбогдол оршино. Түүнчлэн хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг явуулах бэлтгэл нөхцөл болно. Хүн ам, орон сууцны завсрын тооллого аймгийн хэмжээнд эхэлж энэ хүрээнд өрх, хүн амын мэдээллийг шинэчлэх ажил хийгдэж байна. Иргэд та бүхэн хүн ам зүйн үзүүлэлтүүд, оршин байгаа нөхцөл байдлын талаархи мэдээллээ үнэн зөв өгснөөр жил бүрийн бодлого, төлөвлөлтөнд ашиглагдах чухал шаардлагатай мэдээллийг бий болгох юм. Иймд төрийн мэдээллийн нэгдсэн санд байгаа өрх, иргэнийхээ мэдээллийг баяжуулж баталгаажуулан тооллогын ажилд идэвхитэй оролцохыг хүсэж байна.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн Ажил эрхлэлтийн танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2015 он 07 сар 03. 18 цаг 16 минут
Монгол улсын хүн амын амьжиргааны түвшин, ажил эрхлэлт, амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлт орж богино хугацаанд хувьсан өөрчлөгдөж байгааг дагалдан ажил эрхлэлт, ажиллах хүч, ажилгүйдлийн талаархи бодит мэдээллийн хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа билээ. Энэ судалгааны гол зорилго нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 09 сарын 13 ны байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1000
Хонины мах, 1 кг

5000

Үхрийн мах, 1 кг 5000

Ямааны ястай мах ,1 кг

3000
Элсэн чихэр, 1 кг

 2233

Цагаан будаа, 1 кг 2366
Шингэн сүү, 1 л 1000
Дизелийн түлш, 1л

1820

Бензин А 80, 1л 1580
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ