Аймгийн Статистикийн эмхэтгэл 2015 хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 06 сар 20. 18 цаг 13 минут
Увс аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 2015 оны эмхэтгэлийг өмнөх 4 жилийнхтэй харьцуулан тухайн жилд хийгдсэн томоохон тооллого,судалгааны үр дүн, шинээр нэмэгдсэн зарим үзүүллэтээр байжуулан Та бүхэнд толилуулж байна.Статистикийн эмхэтгэлийг хэрэглэгчэд ойлгомжтой, хүрээмжтэй болгох зорилгоор тухайн салбарын онцлох мэдээллийг бүлэг бүрийн өмнө тодотгож,нийгэм эдийн засгийн салбаруудын таних тэмдгүүдийг байршуулав.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 5 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 06 сар 13. 13 цаг 16 минут
2016 оны эхний 5 сард 867 эхээс 873 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрсөн хүүхдийн тоо 10 – аар буюу 1.1 хувиар өссөн байна. Гэрийн төрөлт 6 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 – аар бага байна. Хүн амын төрөлтийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 2.2 хувиар өссөн байна. Хүн амын нас баралт 204 гарч өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар буурсан бөгөөд 1000 хүнд 2.7 ноогдох болсон нь ноднингийн мөн үеэс 0.28 промилээр өндөр байна.Нийт нас баралтын 18.6 хувийг эмнэлэгийн нас баралт эзэлж өнгөрсөн оны мөн үеэс 1,0 пунктээр өссөн байна. Хүн амын нас баралтын тоо өмнөх 4 жилийн дунджаас 9.5 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн үйлдвэр,үйлчилгээний салбарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 06 сар 13. 13 цаг 08 минут
Танилцуулгын зорилго: - Увс аймагт анх аж үйлдвэрийн салбар үүссэнээс хойш өнөөг хүртлэх хөгжлийг тоон үзүүлэлтээр харуулах -Увс аймгийн хдулдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлт улс болон бусад аймгуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа, Увс аймгийн эдийн засаг нийгмийн хөгжилд эдгээр салбар хэр зэрэг хувь нэмэр оруулж байгааг харуулах
Дэлгэрэнгүй

Улсын бүртгэл, статистикийн байгууллагын орон нутаг дахь ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2016 он 05 сар 23. 14 цаг 25 минут
Улсын бүртгэл, статистикийн байгууллагын орон нутаг дахь ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа. Сургалтын зорилго: Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх,шинээр батлагдан гарсан дүрэм,журмыг таниулах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой анхаарах асуудлуудын талаар улсын бүртгэл,статистикийн байгууллагын албан хаагчдыг нэгдсэн удирдлагаар хангахад оршино.
Дэлгэрэнгүй

Аймгийн хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтийн төлөв байдлын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 05 сар 17. 12 цаг 06 минут
Увс аймгийн хүн амын тоо, түүний өсөлт, нас хүйсний бүтцэд болон хүн ам зүйн үндсэн үзүүлэлтэд гарсан өөрчлөлтүүд, цаашдын чиг хандлага, хүн амын нийгмийн үзүүлэлтүүдийн чиг хандлагыг харуулсан мэдээлэл, санал дүгнэлтээр аймгийн удирдлагын болон бусад хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилготой болно. Аймгийн хэмжээний хүн амын тооны өсөлт, нас,хүйсний бүтэц, түүний өөрчлөлт, хүйсийн харьцаа, хүн ам зүйн ачаалал, тархан суурьшилт болон хүн амын ердийн хөдөлгөөн, өрх, хүн амын нийгмийн зарим үзүүлэлтүүдийн судалгааг жилийн эцсийн мэдээ тайланг үндэслэн хийлээ. Статистикийн албан ёсны судалгаанд тулгуурлан холбогдох үзүүлэлтүүдийг тооцож, өмнөх онуудтай харьцуулан дүгнэх аргаар судалгааг хийлээ. Хүн ам, нийгмийн зарим үзүүлэлтүүдийн тодорхойлолт, тооцох аргачлалыг хавсаргалаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 4 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2016 он 05 сар 13. 09 цаг 24 минут
Хүн ам, орон сууцны завсрын тооллогын бүртгэлд суурилсан хүн ам, өрхийн мэдээллийн сангаас үндэслэн гаргасан хүн амын тоогоор 2015 оны жилийн эцэст 40.4 мянган эрэгтэй, 39.9 мянган эмэгтэй нийт 80.4 мянган хүн байна. 2014 оноос хүн амын тоо 6.1 хувиар буюу 4.6 мянган хүнээр өссөн байна. Хүн амын төрөлтийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 2.7 хувиар буурсан байна. Хүн амын нас баралт 160 гарч өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар өссөн бөгөөд 1000 хүнд 2.1 ноогдох болсон нь ноднингийн мөн үеэс 0.2 промилээр өндөр байна. Нийт нас баралтын 18.1 хувийг эмнэлэгийн нас баралт эзэлж өнгөрсөн оны мөн үеэс 2.2 пунктээр өссөн байна. Хүн амын нас баралтын тоо өмнөх 4 жилийн дунджаас 6.7 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Аж ахуйн нэгжийн тооллого явагдаж дууслаа

Нийтэлсэн: 2016 он 04 сар 20. 09 цаг 44 минут
Тус аймагт тооллогод хамрагдвал зохих 1770 нэгж хамрагдаж тооллогын хувь 100.0 хувьтай байна.
Дэлгэрэнгүй

2016 оны эхний 3 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал хийлээ

Нийтэлсэн: 2016 он 04 сар 20. 09 цаг 38 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2016 оны эхний 3 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хурал орон нутгийн телевизийнхэн оролцож мэдээллийг сонсон иргэдэд өөрсдийн телевизийн сувгаар мэдээллийг хүргэлээ.
Дэлгэрэнгүй

 

7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 11 сарын 1 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1233
Хонины мах, 1 кг

4500

Үхрийн мах, 1 кг 4500

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг

 2500

Цагаан будаа, 1 кг 2500
Шингэн сүү, 1 л 1200
Дизелийн түлш, 1л

1820

Бензин А 80, 1л 1580
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ