Нийгэм эдийн засгийн 2017 оны эхний 6 сарын үзүүлэлтээр инфографик бэлтгэн гаргалаа.

Нийтэлсэн: 2017 он 07 сар 16. 15 цаг 45 минут
Нийгэм эдийн засгийн 2017 оны эхний 6 сарын үзүүлэлтээр инфографик бэлтгэн гаргалаа.
Дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2017 он 07 сар 10. 09 цаг 53 минут
ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДМААРАА ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ
Дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.САЙХАН НААДААРАЙ

Нийтэлсэн: 2017 он 07 сар 09. 16 цаг 34 минут
Та бүхэндээ тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 , Ардын хувьсгалын 96 жил, Увс аймаг байгуулагдсаны 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. Хүүхдийн гийнгоон дуу талд цуурайтаж,нум сумын исгэрээ салхи зүссэн,бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 6 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 07 сар 07. 19 цаг 46 минут
Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 6 сарын танилцуулгаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2017 оны эхний 6 сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 07 сар 07. 18 цаг 47 минут
Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 6 сард 1001 эх амаржиж, 1000 хүүхэд төрж, мөн нас баралт 209 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 13 (1.3%) - ээр, төрсөн хүүхэд 20 (2.0%)-аар, нас баралт 38 (15.4 %)-аар өмнөх оны мөн үеэс буурчээ. 1000 хүнд ноогдох төрөлт 12.3, нас баралт 2.6, цэвэр өсөлт 9.8 болов. Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1039 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.9 хувиар буюу 119 хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 516 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 49.7 хувийг эзэлж байна. Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ оны эхний 6 сарын байдлаар 1440 ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан ажилгүйчүүдээс 364 иргэн ажилд зуучлагдан орж, 1523 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ
Дэлгэрэнгүй

Ажил эрхлэлтийн байдал танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 23. 18 цаг 58 минут
Монгол улсын Засгийн газраас ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна: - Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албадын үйл ажиллагааг нь тогтворжуулах - МСҮТөвүүдийг бэхжүүлж, элсэгчдийн тоог нь өсгөх - Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байр шинээр бий болгох ЖДҮ эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хувиараа бизнес эрхлэхийг дэмжих - Төсвийн болон төслийн санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байр шинээр бий болгох Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд нь хүн амын насны бүтэц, боловсролын байдлаас шууд хамаардаг бөгөөд хүн амын амьжиргааны түвшин, төрөлт, гэрлэлт, шилжих хөдөлгөөн зэрэг хүн ам зүйн үзүүлэлтүүдэд тодорхой нөлөө үзүүлдэг байна. Баруун бүс нь 2016 оны байдлаар улсын нийт эдийн засгийн идэвхтэй хүн амын 14.2 хувийг эзэлж байгаа бол манай аймгийн хувьд бүсдээ 20.3 хувийг эзэлж байна. 2015 онд 21.0 хувьтай байсан бол энэ онд 0.7 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. 2016 онд Увс аймаг нийт ажиллах хүчнийхээ 85.8 хувийг ашиглаж ирсэн нь өмнөх оноос 5.7 пунктээр бага байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн насны хүн амын тоо 1.0 хувиар буурсан байна. Хөдөлмөрийн насны хүн амын 63.9 хувь буюу 31.4 мянга нь ажиллагчид, 10.6 хувь буюу 5.2 мянга нь хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй хүн ам, 11.0 хувь буюу 5.4 мянга нь хөдөлмөрийн насны суралцагчид, 25.7 хувь буюу 12.6 мянга нь хөдөлмөрийн насны эдийн засгийн идэвхгүй хүн ам байна. Ажилгүй иргэдийн 19.0 хувь буюу 981 нь хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд эзэлж байна. 2016 онд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурсан боловч түүвэр судалгааны дүнгээр нийт ажилгүйчүүдийн тоо өсч, үүнийгээ дагаад ажилгүйдлийн түвшин өмнөх оноос мөн өссөн байна. 2016 оны 1 дүгээр улиралд тус аймгийн ажилгүйдлийн түвшин 10.3 хувьтай байснаа, 2-р улиралд 22.9 хувь болж өссөн байна. 3, 4 дүгээр улирлуудад 12.7, 11.7 болж буцаад буурсан байна. 2 дугаар улиралд судалгаанд сонгогдсон сумдаас сумын төвийн өрхүүдэд ажилгүй хүмүүс нилээд бүртгэгдсэн байна. Ер нь сумын төвд ажилгүйдэл их байгаа нь судалгааны явцад харагдаж байдаг бөгөөд ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг хот, хөдөөгөөр гарч байгаа. Хөдөөд гэсэн үзүүлэлтийн дүнгээр сумдын үзүүлэлтүүдийг нийтэд нь гаргаад байгаа учир хөдөөд гэсэг үзүүлэлтийг сумын төв, хөдөөд гэж ялгаж тооцох нь чухал болж байна. Ажилгүйчүүдийн дотор техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу бидний хэлж заншсанаар ТМС, коллеж төгсч мэргэжил эзэмшсэн хүмүүсийн эзлэх хувь нилээд нэмэгдсэн нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх өсөлтийг ажлын байрны өсөлт хангаж чадахгүй байгаа нь харагдаж байгаа бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж ямар мэргэжил, хаана илүүдэж байгааг судалж хэрэгцээтэй мэргэжил бэлтгэх чиглэлээр сургалтын бодлого боловсруулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Дэлгэрэнгүй

Увс аймгийн 2016 оны Статистикийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 20. 18 цаг 58 минут
Увс аймгийн 2016 оны Статистикийн эмхэтгэлд аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг сүүлийн 4 жилээр бэлтгэн орууллаа. Тухайлбал: хүн ам,өрх, малын тоог аймгийн багийн түвшинд, хөдөлмөр эрхлэлт, ажиллагсдын дундаж цалингийн үзүүлэлтүүдийг аймаг нийслэлээр бэлтгэн орууллаа.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын аймгийн комисс дахин хуралдаж ажлынхаа үр дүнг хэлэлцлээ

Нийтэлсэн: 2017 он 06 сар 16. 17 цаг 30 минут
2017 оны хагас жилийн мал тооллогоор 13 сумдад аймгаас хяналтын 5 чиглэл бүхий ажлын хэсэг явж ажилласан. Аймгийн хяналтын тооллогын ажлын хэсгүүд хуралдаж сумдын тооллогын комиссын зохион байгуулалт, тооллогын ажил хэрхэн явагдсан болон тулгарч буй хүндрэл бэрхшээл, тухайн сумаас ирүүлсэн санал хүсэлтийн талаар хэлэлцэж, энэ удаагийн тооллогын ажлыг 2017 оны жилийн эцсийн мал тооллогын ажлын бэлтгэл болгон ажиллахад анхаарч ажиллахаар боллоо. Аймгийн мал тооллогын комиссын дарга болон гишүүд техник, технологийн дэвшилтэт талыг ашиглан дрон нисгэх, сумдыг технихжүүлэх ажил болон малчин өрхүүдээр малын орлого зарлагын хөдөлгөөнийг сар бүр хөтлөж хэвших дэвтэр гаргах зэрэг тооллогын ажлыг чанаржуулах ажил дээр дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, дэмжиж байгаа саналаа ч илэрхийллээ. Манай Монгол улс ХАА-н салбар дээр тулгуурладаг энэ том салбарын бодлогын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт бол мал тооллогын ажлыг чанартай зохион байгуулах, түүний үр дүн юм .Аймгийн мал тооллогын комиссын дарга мал тооллогод ажилласан бүхий л хүмүүст талархал илэрхийлээд ажлын амжилт хүслээ.
Дэлгэрэнгүй

  7 хоногийн үнийн мэдээ, Улаангом хотод

      /2017 оны 07 сарын 19 ний байдлаар/

       нэр төрөл        үнэ /төгрөг/
1 р гурил,1кг 1100
Хонины мах, 1 кг

5500

Үхрийн мах, 1 кг 5500

Ямааны ястай мах ,1 кг

3500
Элсэн чихэр, 1 кг 2400
Цагаан будаа, 1 кг 2400
Шингэн сүү, 1 л 800
Дизелийн түлш, 1л

1890

Бензин А 80, 1л 1650
Бензин А92, 1л 1760

ПРОГРАМ ХАНГАМЖ

-Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програм  ТАТАХ

-Мал тооллогын мэдээлэл оруулах програм ТАТАХ

-Мал тооллогын тайлан харах програм ТАТАХ

-Мал тооллогын програмын ЗААВАР ТАТАХ